Шууд Chart

Хөөрөлтийн өмнөх чиглэл алдсан учраас нислэгийг зогсоожээ

2016-05-04 09:57:46

“МИАТ” ТӨХК-ийн өчигдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аяллын дугаартай Боинг-737/800 агаарын хөлөг төлөвлөгөөт цагтаа хөөрөөгүй. Энэ тухай зарим хүн эвдэрсэн онгоцоор хүн тээвэрлэх гэлээ гэж шүүмжилсээр байгаа юм. Тэгвэл Иргэний нисэхийн ерөнхий газраас болсон явдалд дөнгөж сая тайлбар өглөө.  

Агаарын хөлөг хөөрөхөөр нислэгийн зурваст гүйлт хийх явцад хөөрөлтийн өмнөх чиглэл алдсаны улмаас нислэгийг зогсоосон байна.  
Хуваарьт нислэгээр 99 зорчигч үйлчлүүлж байснаас хоёр нь хүүхэд байжээ. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Ховд-Улаанбаатар чиглэлд өөр хоёр агаарын хөлөг нэмэлтээр гарган зорчигчдыг тээвэрлэж, Улаанбаатарт авч ирсэн. Эхний нислэг Улаанбаатарт шөнө 05:48 цагт газардсан бол сүүлийн нислэг өнөө өглөө 8:39 цагт Улаанбаатарт буулаа.

Нисэхийн аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын байцаагчид тус агаарын хөлгийн эд ангид үзлэг шалгалт хийн ажиллаж буй юм байна. Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны шинжээчдийн баг томилогдон ажиллаж эхэлжээ.

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Хөөрөлтийн өмнөх чиглэл алдсан учраас нислэгийг зогсоожээ   
Үзсэн: 1112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй