Шууд Chart

Ховд аймгаас олдсон археологийн олдворуудыг сэргээн засварлаж эхэллээ

2016-05-10 14:36:11

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт орших Үзүүр гялан гэдэг газраас олдсон хадны булшин дахь олдвор, эд өлгийн зүйлсийг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу БСШУЯ-ны шийдвэрээр Улаанбаатар хотод авч ирж сэргээн засварлаж эхэллээ. Археологийн малтлага, судалгаагаар булшнаас 20 гаруй тооны олдвор, эд өлгийн зүйлс илэрсэн байна. Үүнд, эсгийгээр ороож оршуулсан хувцастай хүн, ногттой адуу, хонь, иж бүрэн эмээл, хазаар, дээл хувцас, модон болон төмөр аяга сав, арьс болон эсгий уутан богц бүхий оёдол хатгамлын хэрэглэл зэрэг байгаа юм. Эдгээр олдворын хамаарах он цагийг хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлсээр нь харьцуулсан урьдчилсан судалгаагаар 6-7 дугаар зууны үе буюу одоогоос 1500 гаруй жилийн өмнөх үеийнх гэж тогтоожээ.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Ховд аймгаас олдсон археологийн олдворуудыг сэргээн засварлаж эхэллээ   
Үзсэн: 1083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй