Шууд Chart

“Буянт-Ухаа-2” хороолол чиглэлд энэ сарын 11-нээс эхлэн нийтийн тээвэр зорчино

2016-06-07 08:58:23

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд “Буянт-Ухаа-2” хороолол ашиглалтад орсон. Энэ хороололд өнөөдрийн байдлаар 800 өрхийн гурван мянга орчим иргэн суурьшаад байна. Эдгээр иргэнд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр Ч:56 “Буянт- Ухаа-2 хороолол 120 мянгат” чиглэлийг шинээр нээж байна. Тус чиглэлд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын их багтаамжийн 5 автобус 20 минут тутамд үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Буянт-Ухаа-2” хороолол чиглэлд энэ сарын 11-нээс эхлэн нийтийн тээвэр зорчино   
Үзсэн: 1634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй