Шууд Chart

Сурагчид Японы иргэдэд туслах аянд нэгджээ

2016-06-07 09:23:09

Япон улсын Кямамото хотод болсон газар хөдлөлтөд тус хотын иргэд нэрвэгдэж, амь нас, эд материалын болоод сэтгэл санааны ихээхэн хохирол амсаад байгаа. Монгол-Японы харилцааг дэмжих “Тяншин холбоо” нийгэмлэгтэй хамтран Чингэлтэй дүүргийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын "Наран" сургуулийн хамт олон Японы ард түмэнд туслах аянд нэгдэж, сурагчид, багш, эцэг эх, ажилтан албан хаагчдынхаа хуримтлуулсан мөнгөн хандивыг 2016 оны 05 дугаар сарын 30-нд Японы элчин сайд Такенори Шимизуд хүлээлгэн өгчээ.

Мөн Монгол-Японы төвөөс Япон хэлний сургалттай сургуулиудын дунд зохион байгуулсан “Ханзны анхдугаар наадам”-д Наран сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид өөрсдийн ангилалдаа тус бүр 3 дугаар байр эзэлсэн байна. Үүний зэрэгцээ олон улсын шинжлэх ухааны Англи хэлний 6 дугаар олимпиадаас 11а ангийн сурагч н.Хонгороо алтан медаль, 11б ангийн сурагч н.Сэнгүм, 9а ангийн сурагч н.Арвин-Энх нар тус бүр тусгай байр эзэлжээ.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Сурагчид Японы иргэдэд туслах аянд нэгджээ   
Үзсэн: 1207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй