Шууд Chart

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд энэ сарын 9-нд амарна

2016-06-07 11:16:49

"Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд “Луут завьны баяр”-ыг тохиолдуулан зургаадугаар сарын 9-ний өдөр амарч, зургаадугаар сарын 10-ны өдөр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Харин энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд энэ сарын 9-нд амарна  
Үзсэн: 1504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй