Шууд Chart

"Лестер" багийн хамгаалагч Кристиан Фүкс өнөөдөр багаа ахлан тоглоно

2016-06-14 16:35:53

Австрийн шигшээ баг хамгийн сүүлд 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд орсон. Тэд уг тэмцээнийг зохион байгуулж, урьдчилсан шатанд тоглохгүйгээр шууд Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан билээ.

Харин Францад болж буй "Евро-2016"-д тэд урьдчилсан шатанд нэг ч хожигдолгүйгээр, маш сайн формтой хүрэлцэн ирээд байгаа юм. Австрийн шигшээ баг 9 хожиж, нэг удаа хожигдсон нь амжилтаараа Английн шигшээ багийн (10 тоглож, 10 хожсон) дараа орох өндөр үзүүлэлт юм. Гэвч Австрийн шигшээ багийнхан санаагаа амраагаагүй бөгөөд хагас хамгаалагч Алесандро Счопф багийнхнаасаа өөрсдийгөө илүү их хүчилж тэмцээнийг ялалтаар эхлүүлэхийг хүсч байгаагаа хэлсэн юм.

Австрийн шигшээ баг 9 хожиж, нэг удаа хожигдсон нь амжилтаараа Английн шигшээ багийн (10 тоглож, 10 хожсон) дараа орох өндөр үзүүлэлт юм.


 
Тэр хэлэхдээ “Энэ тоглолт хэцүү байх нь ойлгомжтой. Эсрэг баг маш сайн хамгаалдаг. Мөн урд шугам нь үргэлж нэг нэгэндээ боломж үүсгэж тоглодог. Бид өөрсдийгөө 120 хувь дайчлах ёстой. Эс бөгөөс бид хожигдох болно” гэж ярьжээ.


 
Английн Премьер лигийн энэ жилийн аварга "Лестер" багийн хамгаалагч Кристиан Фүкс өнөөдөр багаа ахлан тоглоно. Довтлогч Марко Арнутович багийн анд Германы аварга "Байрен Мюнхен" багийн од тоглогч Давид Алабаг Бундес Лигт үзүүлсэн мундаг формоо үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. Английн Стоук Сити багийн тоглогч “Тэр энэ улирал дээд зэрэглэлийн тоглолт үзүүлсэн. Би түүнийг дээд зэрэглэлийн тоглолтуудаа бидний төлөө ч бас гаргана гэдэгт найдаж байна. Тэр дунд шугаманд чухал рольтой тоглох бөгөөд түүний хур их туршлага биднийг санасандаа хүргэх болно” хэмээн ярьжээ.


 
Дасгалжуулагч Марчел Коллерын багт бэртэлтэй ганцхан тоглогч байгаа нь урьдчилсан шатанд багаасаа хамгийн их гоол оруулсан довтлогч Марк Яанко юм. Коллер багийнхаа мэргэн буучийг хүзүүний гэмтлээ эдгээж бүрэн фит болж өнөөдрийн тоглолтод оролцоно гэж найдаж буй. Австрийн шигшээ баг 1998 онд Дэлхийн аваргыг Францтай хамтран зохион байгуулж дэлхийн аваргад шууд оролцсоноос хойших томоохон хэмжээний тэмцээнд өөрсдийн хүчээр шалгарч оролцож буй анхны тохиолдол нь (2008 онд тэд тэмцээнийг зохион байгуулагч улсаар оролцож шигшээ тэмцээнд шууд оролцож байсан) энэ тэмцээн юм. Тэд сүүлийн гурван удаа оролцсон шигшээ тэмцээнүүдэд бүгдэд нь хэсгээсээ шалгарч чадаагүй (1990, 1998 оны ДАШТ, 2008 оны ЕАШТ) хасагдсан.

Дасгалжуулагч Марчел Коллерын багт бэртэлтэй ганцхан тоглогч байгаа нь урьдчилсан шатанд багаасаа хамгийн их гоол оруулсан довтлогч Марк Яанко юм.

Мөн 2008 оны ЕАШТ-ий гурван тоглолтод хаалга руу 46 удаа цохиж, ердөө ганцхан гоол оруулж байжээ. Коллер дасгалжуулагчийн хувиар багаа удирдан эхний томоохон тэмцээнд орж буй нь энэ юм. Тэрбээр өмнө нь тоглогчийн хувиар 1996 оны ЕАШТ-нд Швейцарийн нэрийн өмнөөс 2 тоглолтод оролцож (Англитай тэнцэж, Шотландад хожигдсон) байсан билээ.

Бэлтгэсэн: У.Тэмүүжин

Нийтэлсэн: Ж.Тагтаа

"Лестер" багийн хамгаалагч Кристиан Фүкс өнөөдөр багаа ахлан тоглоно   
Үзсэн: 1390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй