Шууд Chart

Рикардо Куарежма өнөөдөр талбайд гарах эсэх нь эргэлзээтэй байна

2016-06-14 17:33:09

Кристиано Роналдо өнөөдөр тоглосноор шигшээ багийнхаа төлөө тоглосон тоогоороо Португалын шигшээ багийн домогт тоглогч Луйш Фигогийн амжилттай зэрэгцэж ирэх юм. Кристианогийн хувьд 126 тоглолтод оролцоод байгаа бөгөөд Фигогийн 127 тоглолтод ороцсон рекордыг энэ тэмцээний турш эвдэх магадлал өндөр байна. "Реал Мадрид"-ийн од залуугийн хувьд тэмцээний өмнөх сүүлийн нөхөрсөг тоглолтод Эстонын эсрэг тоглож (7-0-ээр хожсон) 2 гоол оруулаад байгаа. ЕАШТ-ий урьдчилсан шатанд 5 гоол оруулж, багийнхаа мэргэн буучаар шалгарсан бөгөөд тэд хэсгээсээ нэгдүгээр байрт шалгарсан юм. 


 
Роналдотой урд шугаманд хамт тоглох магадлалтай Эдэр сүүлд өгсөн ярилцлагадаа “Бид энэ тэмцээнд ялахын тулд маш их ажиллаж байгаа. Манайх том амбицтай баг. Зөв үр дүнг өөрсдийн багт авахыг хүсч байна. Манай багийнхан хамтдаа маш сайн ажиллаж байгаа бөгөөд тоглогчид маш сайн тоглож байгаа. Одоо бид энэ тэмцээнд ямар нэгэн гайхалтай зүйл хийх ёстой.

Одоо бид энэ тэмцээнд ямар нэгэн гайхалтай зүйл хийх ёстой.

Бидний хүсэж буй зүйл бол энэ юм” хэмээн ярьжээ. Рикардо Куарежма бага зэрэг булчингийн гэмтэлтэй байгаа бөгөөд өнөөдөр тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Хэрэв тэр тоглохгүй бол дасгалжуулагч Фернандо Сантосыг хүнд байдалд оруулах юм. Учир нь сайн формтой байгаа бөгөөд тэмцээний өмнөх нөхөрсөг тоглолтод 2 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгсөн билээ. Португал, Исландтай хийсэн сүүлийн 2 тоглолтод хожиж байсан. Тэд 8 гоол хийж, 4 гоол алдсан билээ. Энэ 2 тоглолт нь 2012 оны ЕАШТ-ий урьдчилсан шатанд болж байжээ.


 
Португалын шигшээ баг 7 дахь удаагаа ЕАШТ-д оролцож байгаа бөгөөд өмнөх 6 удаагийнхаа 4-т нь шөвгийн 4 хүртэл явсан юм. Аварга авч үзээгүй багуудаас шөвгийн 4-т нь хамгийн олон үлдсэн багийнхан бол тэд. Кристиано энэ удаагийн тэмцээнд хэрвээ гоолдвол 4 өөр ЕАШТ-д гоолдсон (Златан Ибрахимович бас ийм үзүүлэлт үзүүлэх боломжтой байгаа) цорын ганц тоглогч болно. 2004 онд хоёр гоол, 2008 онд нэг гоол, 2012 онд 3 гоол тус тус хийж байжээ.

Аварга авч үзээгүй багуудаас шөвгийн 4-т нь хамгийн олон үлдсэн багийнхан бол тэд.

Харин Фернандо Сантос дасгалжуулагчийн хувиар 3 дахь том тэмцээндээ орж байна. Өмнө нь Грекийн шигшээг дасгалжуулан 2012 оны ЕАШТ-д шөвгийн найм хүртэл, 2014 оны ДАШТ-д шөвгийн 16 хүртэл багаа хөтөлж байсан юм.

Бэлтгэсэн: У.Тэмүүжин

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Рикардо Куарежма өнөөдөр талбайд гарах эсэх нь эргэлзээтэй байна   
Үзсэн: 1803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй