Шууд Chart

Ларс Лагербек: Эхний тоглолтод бид тэднийг "аргалж" чадна

2016-06-14 17:54:40

ЕАШТ-ий түүхэнд шигшээ тэмцээнд оролцож буй хамгийн жижигхэн улсын дасгалжуулагч Ларс Лагербек шигшээ багаа ялагдана гэж бодохгүй байгаа бөгөөд хэсгээс гарч хасагдах шат хүрнэ хэмээн ярьсан юм. Тэрбээр “Хэрвээ бид тоглодгоороо тоглох юм бол бидэнд дараагийн шатанд хүрэх сайхан боломж бий. Энэ боломжтой шүү. Эхний тоглолтод бид хожигдохгүйгээр тэднийг аргалж чадна гэж бодож байна. Ихэвчлэн багуудыг эхний тоглолтоор нь өнгийг нь тодорхойлдог бол энэ удаа би тэгж бодохгүй байгаа. Гэхдээ эхний тоглолтын үр дүнгээс хамаарч хоёр дахь болон гурав дахь тоглолт бидэнд хэр чухал болох вэ гэдэг нь мэдэгдэнэ” хэмээн ярьжээ.

Английн "Кардиф Сити"-гийн тоглогч Арон Гунарссон шигшээ багаа ахлан тоглох бол "Сванси Сити" багийн түлхүүр тоглогч Гилфи Сигурдсон багийнхаа од тоглогч нь байх биз ээ. Тэрбээр урьдчилсан шатанд зургаан гоол оруулсан.

"Сванси Сити" багийн түлхүүр тоглогч Гилфи Сигурдсон багийнхаа од тоглогч нь байх биз ээ.

Тус хоёр тоглогч дээр нэмэгдээд Колбэйн Сигторсон нар Францад ирэхдээ гурвуулаа хөнгөн бэртэлтэй байсан бөгөөд өнөөдрийн тоглолтод бүгд эдгэрч, тоглоход бэлэн болоод байгаа юм. Шигшээгийн бүх цаг үеийн мэргэн бууч, "Челси"-гийн экс довтлогч Эйдэр Гудионсэн шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтсан байна. Английн Лигийн фанатуудын танил тоглогч Чарлтон Атлетикийн Берг Гудмондсон мөн шигшээ багтаа тус хүргэхээр Францад ирээд байгаа билээ.


 
Исланд болон Австрийн шигшээ багууд урьдчилсан шатанд 20 тоглогчтой оролцсон. Энэ нь бусад багуудаасаа хамгийн бага үзүүлэлт юм. Исландын шигшээгийн урьдчилсан шатанд тоглосон бүрэлдэхүүний дундаж наслалт 28 нас, 8 сар. Энэ үзүүлэлтээрээ бусад шигшээ тэмцээнд шалгарсан багуудаасаа Ирландын дараа орох үзүүлэлт юм.

Исландын шигшээгийн урьдчилсан шатанд тоглосон бүрэлдэхүүний дундаж наслалт 28 нас, 8 сар.

Ларс Лагербек нь шигшээ баг дасгалжуулж, 7 дахь томоохон тэмцээндээ орж байгаа бөгөөд өмнө нь Шведийн шигшээг Томми Содербергтай хамт удирдан 2000, 2004, 2008 оны ЕАШТ, 2002, 2006 оны ДАШТ, Нигерийн шигшээ багийг дасгалжуулж, 2010 оны дэлхийн аваргад тус бүр оролцож байжээ.

Бэлтгэсэн: У.Тэмүүжин

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Ларс Лагербек: Эхний тоглолтод бид тэднийг "аргалж" чадна   
Үзсэн: 1610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй