Шууд Chart

Австри, Унгарын тоглолт эхэллээ

2016-06-15 00:51:18

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнийг албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлж байгаа. Шууд дамжуулалтыг та бүхэн MNB.MN сайтаас үзэх боломжтой. 

Тамирчид талбайд гарч ирснээр хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, "EURO-2016” тэмцээний Австри, Унгарын шигшээ багийн тоглолт эхэллээ. Тус тоглолтыг Б.Батзаяа тайлбарлан хүргэж байна.

Тайлбарлагчийн туршлага:
1. UBS телевиз, Одод студи 2004 он – Хөл бөмбөгийн тайлбарлагч: Европын аварга
2. TV5 телевиз 2004 он – Хөл бөмбөгийн тайлбарлагч: Олимпийн наадам
3. TV9 телевиз 2005-2006 он – Спортын сэтгүүлч, тайлбарлагч: Өдөр тутмын дотоод, гадаад мэдээ, Монголын сагсан бөмбөгийн лиг, TIME OUT спортын бүх төрлийн нэвтрүүлгийн тайлбарлагч
4. С1 телевиз 2006-2008 – Хөл бөмбөгийн тайлбарлагч: Дэлхийн аварга, Европын аварга, Аваргуудын лиг
5. TV5 2007 он – Спортын тайлбарлагч: Азийн хөл бөмбөгийн аварга, Азийн танхимын спортын наадам
6. UBS телевиз 2008 – Спортын тайлбарлагч: Олимпийн наадам, Хөл бөмбөгийн холбоодын цомын аварга
7. Боловсрол суваг телевиз, Спорт бокс суваг 2009-2013 он – Хөл бөмбөг тайлбарлагч, аналист болон спортын тайлбарлагч – Английн Премьер Лиг тайлбарлагч (гурван жил), Хөл бөмбөгийн Дэлхийн аварга аналист, Өмнөд Африкын сурвалжлага нэвтрүүлэг, Европын аваргын аналист, Аваргуудын лиг, Олимпийн наадмын тайлбарлагч

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Австри, Унгарын тоглолт эхэллээ   
Үзсэн: 2126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй