Шууд Chart

Монголын Үндэсний Музей тоног төхөөрөмж хүлээн авна

2016-06-16 10:29:14

Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжаар хэрэгжсэн "Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл"-ийн тоног төхөөрөмжийг хүлээн авах ёслол энэ сарын 17 буюу маргааш 15:00 цагт Монголын Үндэсний Музейд болох гэж байна.

Япон Улсын Засгийн газрын Соёлын буцалтгүй тусламжаар 2015-2016 онд “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл"-ийг ЖАЙКА ба Монголын Засгийн газар хэрэгжүүлснээр түүх соёлын үнэт өвийг урт удаан хугацаанд зохистой байдлаар хадгалж хамгаалах үйл ажиллагаа шинэ шатанд гарч буй юм байна.

Тус музей нь балар эртнээс өнөөг хүртэлх үеийн Монголын түүх, өв соёл, угсаатны уламжлалт зан заншлыг илэрхийлсэн, үндэстний ялгарах онцлогийг агуулсан, дэлхийн хэмжээнд ховор нандинд тооцогдох 60 мянган үзмэрийг хадгалж хамгаалж байдаг. Япон улсын Засгийн газар Монгол Улсын хамгийн том музейд нийтдээ 38.3 сая иен буюу ойролцоогоор 800 сая төгрөгийн тусламж үзүүлжээ. 

Япон улсын Засгийн газар Монгол Улсын хамгийн том музейд нийтдээ 38.3 сая иен буюу ойролцоогоор 800 сая төгрөгийн тусламж үзүүлжээ. 

Монголын Үндэсний Музей нь улс, аймаг орон нутгийн бусад музейг мэдээлэл, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг хүлээдэг тул энэхүү тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Монгол Улсын нийт соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахад тодорхой хувь нэмэр үзүүлээд зогсохгүй нийт иргэдэд соёлын дархлаа суулгах, аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Монголын Үндэсний Музей тоног төхөөрөмж хүлээн авна   
Үзсэн: 1785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй