Шууд Chart

Мини волейболын тэмцээний алтын төлөө Мандал сумын хөвгүүдийн баг хоорондоо өрсөлджээ

2016-06-17 13:11:03

Монголын волейболын холбооноос ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит мини волейболын УАШТ-ийг энэ сарын 11-16-нд “Янзага” зусланд зохион байгуулсан. Тус тэмцээн өчигдөр өндөрлөж, аваргуудаа тодрууллаа.

Хорь дахь удаагаа амжилттай зохион байгуулсан энэ тэмцээн охид, хөвгүүдийн 12 хүртэлх, 13-14 насны ангилалд зохиогдсон юм. Монгол орны өнцөг, булан бүрээс хүүхдүүд тус тэмцээнийг зорьж иржээ. Нийт 189 багийн 1064 тамирчин ширүүн өрсөлдсөн байна. Тэмцээнд 17 аймаг, 5 дүүрэг, 6 спорт клубын тамирчид оролцжээ.

 шилдэг багууд тодров

Тэмцээн өндөрлөхөд:   

Бага насны охидын багуудаас

1-р байр М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн 1-р баг

2-р байр н.Отгобаатар дасгалжуулагчтай Төв аймаг Цээл охидын баг

3-р байр Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг 21-р сургуулийн охидын баг

Бага насны хөвгүүдийн багуудаас

1-р байр Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Зүүнхараа 3-р сургууль 3-р баг

2-р байр Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Зүүнхараа 3-р сургууль 4-р баг

3-р байр М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн 1-р баг

Ахлах насны охид багуудаас

1-р байр М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн 1-р баг

2-р байр н.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Хэнтий аймаг

3-р байр Д.Болор-Эрдэнэ дасгалжуулагчтай Дундговь аймгийн БТСГ

Ахлах насны хөвгүүдийн багуудаас

1-р байр М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн 1-р баг

2-р байр н.Оюунчимэг дасгалжуулагчтай Хөвсгөл аймаг

3-р байр Б.Баттулга дасгалжуулагчтай Хасумегастарс багууд тус тус медальт байрт шалгарсан амжилт үзүүллээ.

Бид бага насны хөвгүүдийн ангилалд алтан медалийн төлөө хоорондоо тоглосон Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар сургуулийнхан байрлаж буй гэрт очсон юм.

Ж.Мөнхбаяр: Тэмцээнд 7 багтай ирж оролцсон

Мандал сумын 3 дугаар сургуулийн багш, волейболын спортын мастер Ж.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрбээр энэ сургуулийн биеийн тамирын багшаар тав  дахь жилдээ ажиллаж байна. 

-Хоёр баг тань алтын төлөө хоорондоо тоглолоо. Сэтгэгдэл ямар байна?  

-Сэтгэгдэл их өндөр байна. Би бага насны ангилалд Зүүнхараа хотын 3 дугаар сургуулийн сурагчдын хөвгүүдийн дөрөв, охидын гурав, нийлээд долоон багтай ирсэн. Охидын баг маань хараахан амжилт гаргаж чадсангүй. Хөвгүүдийн дөрвөн багаас хоёр нь мултарч, хоёр нь аваргын төлөө хоорондоо тоглолоо.

-Та хэдэн жил энэ тэмцээнд шавь нараа “сойж” байна?

-2011 оноос эхлэн тасралтгүй таван жил энэ тэмцээнд шавь нараа оролцуулж байна. Мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээний ахлах насны алтан медаль, бага насны алтан медалийг өмнөх жилүүдэд авч байсан. Араас нь залгаад дүү нар нь алт, мөнгө медаль авч байгаад баяртай байна.

-Тэмцээний бэлтгэлд хэзээнээс гарсан бэ. Бэлтгэлээ хаана базаав?   

-Мандал сумын спортын төв ордноос Хүүхдийн баярт зориулсан тэмцээн зохион байгуулсан. Энэ тэмцээнд тамирчдаа бэлтгэж, амжилт гаргахын тулд бид  сарын өмнөөс бэлтгэлдээ гарсан. Зургаадугаар сарын 1-нд болсон тэмцээнд түрүүлсэн хүүхдүүд улсын аваргын тэмцээнд оролцлоо.

-Багаараа үзүүлсэн амжилтын талаар дурдаач?  

-Дундговь аймгийн баг гурван багц медаль авснаараа цомын эзэд болсон. Мандал 3 дугаар сургуулийн баг алт, мөнгөн медаль авч хоёрдугаар байрт шалгарсан. Гуравдугаар байрт Төв аймгийн Цээл сумын “Төв Цээл” баг орсон.

-Тэмцээнд түрүүлэх сайхан ч жил өнжилгүй оролцох хэцүү байдаг байх. Замын зардал, хоол, байрны мөнгөнөөс эхлүүлээд дэмжлэг их хэрэгтэй?  

-Тэгэлгүй яах вэ. Бага насны ангиллын хүүхдийн тэмцээнд оролцсон тамирчдын маань замын зардал, унаа, байрны мөнгө гээд бүх санхүүг 100 хувь эцэг, эх нь даасан. Завшааныг ашиглаад бүх тамирчдынхаа эцэг, эхчүүдэд маш их баярлалаа гэж хэлье.  

-Зүүнхараад волейболын спортыг хөгжүүлэх боломж хэр байдаг вэ?   

-Маш их бий гэж би хэлнэ. Сэлэнгэ аймгийн волейболын холбооны дарга ойрын 10 жилд энэ спортыг хөгжүүлэх үйлсэд маш их анхаарч, дэмжиж байна. Томоохон тэмцээнүүдэд манай тамирчдын бүх зардал мөнгийг дааж, явуулдаг. 2011 оноос хойш Улсын аваргын тэмцээнд тасралтгүй алтан медалийн төлөө тоглож байгаа эрэгтэй, эмэгтэй тамирчид манайд байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд гэвэл Сэлэнгэ аймгийн шигшээ багийн тамирчид Монголын шигшээд 9 хүний бүрэлдэхүүнтэй тоглож байна. Үе, үеийн мундаг тамирчин төрөн гарсаар байгаа нь Сэлэнгэ аймагт, улмаар Мандал суманд волейболын спорт хөгжиж байгааг, цаашид ч хөгжсөөр байх бүрэн боломжтойг харуулж байгаа болов уу. Тэдний залгамж халаа болж, бяцхан шавь нар маань өсч байна.

-Мандал сум волейболын гүнзгий ангитай. Энэ бол бусдад үлгэр дуурайлал болох хэмжээний томоохон ажил. Энэ тухай яриач?    

-Би Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Төгсөөд “Спирт бал бурам” ХХК-д тамирчнаар дуудагдаж ирсэн юм. Дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа энэ компанийн биеийн тамирын арга зүйчээр ажилд орсон. Мандал 3 дугаар сургууль бол “Спирт бал бурам”-ын харьяа сургууль. Тус компанийн захирал санаачлан волейболын гүнзгий анги нээж, намайг багшаар нь томилсон. 2009 оноос эхлэн хичээл заасан гүнзгий  ангийнхан одоо 12 дугаар анги төгсөж байна. Энэ ангийнхан Улсын аваргаас дөрвөн алт, гурван мөнгө, нийт долоон медальтай.

Мандал 3 дугаар сургуулийн 3-р багийн тамирчин М.Уранбаяр: -Би 6 дугаар ангийн сурагч. Анх долоон жилийн өмнө волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Өмнө нь волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Энэ тэмцээнд оролцоод “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар шалгарсандаа баяртай байна. Багтаа холбон тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг.

Мандал 3 дугаар сургуулийн 4-р багийн тамирчин Г.Мөнх-Эрдэнэ: -Волейболын дугуйланд ороод найман сар болж байгаа. Ж.Мөнхбаяр багшийнхаа удирдлага дор хичээллэдэг. Өнөөдөр би есөн нас хүрч байна. Тэмцээнд оролцохдоо ядраагүй, харин ч гоё санагдсан.

Г.Мөнх-Эрдэнийн хувьд багийнхаа хамгийн залуу тамирчин юм байна. Тэрбээр ирэх есдүгээр сард дөрөвдүгээр ангид элсэн суралцана.   

Өсөх ирээдүйтэй тамирчдыг шалгарууллаа

Ахмад тамирчин Ж.Хаянхярваагйин нэрэмжит тэмцээний 20 жилийн ойг тохиолдуулан 20 тамирчныг “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар шалгаруулжээ.

Ахлах /хөвгүүд

Төв Цээл багийн тоглогч М.Санжсүрэн

Булган багийн тоглогч А.Мөнхбат

Хасу Мегастарс багийн тоглогч Б.Сумьяа

Хэнтий багийн тоглогч Т.Билгүтэй

Хөвсгөл багийн тоглогч З.Өсөхбаяр

Ахлах охид

Дархан Бурхантын Харцага багийн тоглогч Ц.Энхжин

Говьсүмбэр багийн тоглогч Б.Болор

Дундговь БТСГ-ын багийн тоглогч Б.Мөнхчимэг

Хэнтий багийн тоглогч М.Мөнх-Ану

Дундговь 1-р багийн тоглогч Э.Анударь

Багахөвгүүд Зүүн хараа 3-р сур, 4-р багийн тоглогч М.Уранбаяр

Дундговь 1-р багийн тоглогч А.Дүгэрсүрэн

Зүүнхараа 3-р сургууль, 4-р багийн тоглогч З.Хүслэн

1-р сур багийн тоглогч М.Ананд

Зүүнхараа 3-р сургууль, 3-р багийн тоглогч Ц.Мягмарсүрэн

Бага /Охид

 БЗД 21-р сур багийн тоглогч М.Энхжин

Дундговь 1-р багийн тоглогч О.Мөнхтамир

Төв Цээл багийн тоглогч Б.Баасан

Хилчин багийн тоглогч С.Нарангуа

Ховд 6-р сургуулийн багийн тоглогч Б.Эрдэнэсувд нар тэмцээний өсөх ирдээдүйтэй тамирчны шагналыг хүртсэн байна.  









































Нийтэлсэн: Ж.Тагтаа

Мини волейболын тэмцээний алтын төлөө Мандал сумын хөвгүүдийн баг хоорондоо өрсөлджээ   
Үзсэн: 9466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [103.10.22.xxx] 2016-06-20 22:11
mundag olon hvvhdvvd tsugalsan saihan temtseen shvv
зочин [122.201.24.xxx] 2016-06-17 15:51
ХӨӨРХӨН ХҮҮХДҮҮД, САЙН БАГШ НАРААР БАХАРХАЖ БАЙЛАА. ДААН Ч ЭНЭ ОЛОН ХҮҮХДЭЭС ШИЛЖ СОНГООД ОЛОН УЛСЫН ТҮВШИНД БЭЛТГЭЭД ГАРГАЧИХ ОЛИГТОЙ БАГШ АЛГА, ХОЛБОО НЬ ЭНЭ ОЛОН БАГААС ИХ МӨНГӨ АВЧ БИЗНЕС ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДСАН, МӨН ХОЛБООНЫ АЖИЛ ТААРУУХАН, ХОЛБООГООР ДАМЖУУЛЖ МӨНГӨ ОЛДОГ ХЭДЭН ХҮНИЙ БИЗНЕС БОЛООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? УГ НЬ ЭНЭ ХҮҮХДҮҮДЭЭС ЯДАЖ АЗИЙН ТҮВШИНД ТОГЛОХ ХҮҮХДҮҮД БАЙГАА ДАА.

Бидэнтэй нэгдээрэй