Шууд Chart

Хачигт халдвар, шумуулын тандалт хийжээ

2016-06-21 09:16:30

Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2016 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 17-22-ны хооронд Сүхбаатар, Шаамар, Цагааннуур, Зүүнбүрэн, Түшиг сумдад хачигт халдвар болон шумуулын тандалт хайгуул шинжилгээг хийжээ.

Сүхбаатар, Шаамар, Цагааннуур, Зүүнбүрэн, Түшиг сумдад хачигт халдвар болон шумуулын тандалт хайгуул шинжилгээг хийжээ.

Нийт 9 цэгт газраас 40 ширхэг хачиг цуглуулж, хачгуудын зүйлийн бүрдэл, тархалт, тоошил, эпизоотологийн холбогдол, голомтын төлөв байдлыг судлан үнэлэлт, дүгнэлт өгсөн байна. Мөн хачигт халдварын байгалийн голомтын зүй тогтол, онцлог шинжүүдийг судлан тогтоож, идэвхжлийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлон лабораторит шилжүүлжээ.

Мөн Шаамар, Цагааннуур, Зүүнбүрэн, Түшиг сумдын иргэд, ажилчдад “Боом өвчнөөс сэргийлье”, “Хачигт халдвараас урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг нийт 260 хүнийг хамруулан зохион байгуулсан байна. Сургалтанд хамрагдагсдаас 185 ширхэг “Хачигт халдварын тархвар зүйн тандалтын асуумж” судалгааг авч, тараах материал тараажээ.







Нийтэлсэн: Ж.Тагтаа

Хачигт халдвар, шумуулын тандалт хийжээ   
Үзсэн: 1727 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй