Шууд Chart

“Хантайшир” дэвжээний бэсрэг наадамд Б.Соронзонболд түрүүлэв

2016-07-04 14:42:59

Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн гал “Мандал” амралтын газар бэлтгэл сургуулилтаа базааж буй билээ. Улс, аймгийн цолтой 50 гаруй бөхтэй тэд өнгөрсөн амралтын өдөр бэсрэг наадмаа зохион байгууллаа.

Улсын заан Б.Соронзонболд түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэсэн бол улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Ду.Батбаяр нар их шөвөгт үлдлээ.

“Хантайшир” бөхийн дэвжээнийхэн тэрхүү сайхан хангайн өвөрт 10 дахь жилдээ бэлтгэлээ хангаж байна. Ерөнхий дасгалжуулагчаар улсын начин С.Багахүү, зөвлөх дасгалжуулагчаар Д.Бадрах, туслах дасгалжуулагчаар аймгийн харцага Ч.Дагвадорж нар ажиллаж байна.

У.Баярсайхан

Нийтэлсэн: Монгол наадам 2016

“Хантайшир” дэвжээний бэсрэг наадамд Б.Соронзонболд түрүүлэв   
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй