Шууд Chart

“Азийн хүүхдүүд” наадмыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулна

2016-07-12 15:26:04

“Азийн хүүхдүүд” олон улсын наадамд манай улс 1996 оноос хойш тамирчдаа тасралтгүй оролцуулж байна. Энэ удаагийн наадамд Монголын тамирчид байт харваа, бокс, буудлага,  волейбол,  даам, шатар, гимнастик, чөлөөт бөх, жудо бөх, самбо бөх, сагсан бөмбөг, таеквондо, ширээний теннис, хөнгөн атлетик,  усан спорт, кураш бөх, мод таталт, хапсагай бөхийн спортын 18 төрөлд өрсөлдөж буй юм.

“Азийн хүүхдүүд” спортын наадмыг зохион байгуулах Олон улсын хорооны хурлаар 2020 онд спортын VII  наадмыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Тус хорооны гишүүд Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, ЭМСЯ-ны БТСБХЗГ-ын дарга Х.Бакытжан,  БТСХТ-ийн дарга Д.Жаргалсайхан, МҮОХ-ны ЕНБД Ж.Отгонцагаан нартай уулзалт хийх үеэрээ энэ тухай ярилцсан байна. Хүүхдийн наадам өндөрлөхөөр тус тэмцээний далбааг манай улсад хүлээлгэн өгөх юм.





Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Азийн хүүхдүүд” наадмыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулна   
Үзсэн: 1172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй