Шууд Chart

Шөвгийн наймд аварга, арслан, заанууд хүч үзнэ

2016-07-12 20:47:15

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн долоогийн даваа эр бяр тэнцүү хүчтэнүүдийн уран мэх, наадамчин олны уухайн түрлэг, үзэгчдийг өндөлзүүлсэн хурц барилдаанаар өндөрлөлөө.

Түүнчлэн зургаагийн даваанд Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар Монгол Улсын заан цолны болзол хангалаа.

Энэ удаагийн даваанд Улсын цолонд хүрээд байсан дөрвөн бөх өвдөг шороодож, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын харцага Б.Пүрэвсайхан нар шөвгийн наймд шалгаран үлдлээ.

Түүнчлэн зургаагийн даваанд Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар Монгол Улсын Заан цолны болзол хангалаа.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Шөвгийн наймд аварга, арслан, заанууд хүч үзнэ  
Үзсэн: 2048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй