Шууд Chart

14 начин цол, тэмдгээ гардан авлаа

2016-07-12 21:01:08

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд эр, бяр тэгширсэн бөхчүүд уран мэх, гайхамшигт барилдааныг харууллаа.

Энэ удаагийн баяр наадамд 1024 бөх зодоглосноос нийт 14 бөх Монгол Улсын Начин цолны болзол хангасан. Шинэ начнууд дөнгөж сая цол, тэмдгээ гардан авлаа.

Улсын начин цолтон:

  1. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Л.Шинэбаатар
  2. Архангай аймаг Булган сумын харьяат, аймгийн арслан М.Бат-Отгон
  3. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Нямдорж
  4. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Э.Ванданцэрэн
  5. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Чимэдвандан
  6. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Аймгийн Арслан Ц.Чимэддорж
  7. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, цэргийн арслан Л.Батзориг
  8. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан
  9. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Б.Ганхуяг,
  10. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр
  11. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, аймгийн арслан Д.Амарсайхан
  12. Баян-Өлгий аймгийн харьяат, аймгийн арслан Б.Баатарцол
  13. Увс аймгийн Тэс сумын харьяат, цэргийн арслан Б.Ганзориг
  14. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анар

 

Нийтэлсэн: Монгол наадам 2016

14 начин цол, тэмдгээ гардан авлаа  
Үзсэн: 2236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй