Шууд Chart

Шинээр төрсөн 5 харцага цол, тэмдгээ гардлаа

2016-07-12 21:22:22

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна. Энэ жилийн баяр наадамд 1024 бөх барилдсанаас таван бөх Монгол Улсын Харцага цолны болзлыг хангаж төрийн гурван өндөрлөгөөс цол, тэмдгээ гардаж авлаа.

  1. Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Т.Баасанхүү
  2. Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Д.Бат-Эрдэнэ
  3. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Өлзий
  4. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Х.Гантулга
  5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяр
Нийтэлсэн: Монгол наадам 2016

Шинээр төрсөн 5 харцага цол, тэмдгээ гардлаа  
Үзсэн: 1923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй