Шууд Chart

Монголын тамирчид “Азийн хүүхдүүд-2016” наадмаас 38 медаль хүртээд байна

2016-07-13 14:24:35

“Азийн хүүхдүүд-2016” спортын наадамд манай өсвөрийн тамирчид амжилттай оролцож байна. Долоодугаар сарын 11-ний өдрийн барилдаанд хөвгүүдийн 60 кг-д Сумъяабазар алт, 78 кг-д Чинзориг мөнгөн медаль, охидын 44 кг-д Бүрнээбаяр, 56 кг-д Цэрэндолгор, 65 кг-ийн жинд Лхагвадулам  нар мөнгөн медаль хүртсэн. 

Харин долоодугаар сарын 12-нд болсон Якутын үндэсний бөх Хапсагайд манай гурван тамирчин оролцлоо. Монгол Улсын өсвөрийн тамирчин Д.Мөнхтулга -70 кг жинд барилдаж хүрэл медаль хүртэв. "Азийн хүүхдүүд-2016" наадамд Якутын үндэсний бөхийн төрлийг энэ жилээс шинээр оруулж байгаа юм. 

Тус наадмын таеквондогийн тэмцээний охидын 55 кг жинд Б.Намуун алтан медаль, 44 кг жинд Б.Сүрэн хүрэл медаль хүртлээ. Өчигдрийн байдлаар манай баг тамирчид 11 алт,  9 мөнгө, 18 хүрэл, нийт 38 медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.







Нийтэлсэн: Ж.Тагтаа

Монголын тамирчид “Азийн хүүхдүүд-2016” наадмаас 38 медаль хүртээд байна   
Үзсэн: 1937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй