
УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ.
Тэрээр Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах 15 сайдаас 11 сайдын нэрийг өргөн мэдүүлж буйгаа УИХ-ын даргад танилцуулав.
Мөн БХБ-ын сайдад нэр дэвшсэн Г.Өнөрболор, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анадбазар, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмон, Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Ц.Цэнгэл нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж, тэдний нэрсийг өргөн бариагүй аж.
УИХ-д өргөн баригдсан сайдуудын нэрс
- Монгол Улсын Шадар сайд - У.ХҮРЭЛСҮХ
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.МӨНХБАТ
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.ОЮУНХОРОЛ
- Гадаад харилцааны сайд - Ц.МӨНХ-ОРГИЛ
- Сангийн сайд - Б.ЧОЙЖИЛСҮРЭН
- Хууль зүй, дотоод хэргийн сайд - С.БЯМБАЦОГТ
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд -Н.НОМТОЙБАЯР
- Батлан хамгаалахын сайд - Б.БАТ-ЭРДЭНЭ
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.БАТСУУРЬ
- Зам, тээврийн сайд -Д.ГАНБАТ
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.ДАШДОРЖ /УИХ-ын гишүүн асан/
ТОДОРХОЙГҮЙ...
- Барилга, хот байгуулалтын сайд -
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
- Эрчим хүчний сайд -
- Эрүүл мэндийн сайд -
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинэ сайдуудын нэрийг УИХ-д өргөн барилаа | ||
Үзсэн: 1146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.