
Тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн болно.
Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний үзэгч, тамирчдад зориулан автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
Эдгээр өдрүүдэд Спортын төв ордноос 09:00, 10:00, 16:30 цагаас “Буянт-Ухаа” ордныг зорьсон автобус хөдөлнө.
Харин “Буянт-Ухаа” ордноос Спортын төв ордны чиглэлд 15:00, 20:30 цагаас автобус явна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн болно | ||
Үзсэн: 202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.