Шууд Chart

Дуу заах цаг - Хар хархан харц

2013-10-14 15:40:10

МҮОНР-ийн Урлаг соёл, уран сайхны редакциас бэлтгэн явуулдаг та бүхний сонсох дуртай “Дуу заах цаг” нэвтрүүлгийн ээлжит дугаарыг уншигч, сонсогч та бүхэнд хүргэе. Энэ удаад та бүхэндээ УГЖ С.Жавхлан, дуучин Г.Эрдэнэчимэг нарын хамтран дуулсан Ц.Улаантугийн хөгжим, Н.Насангийн шүлэг “Хар хархан харц” дууг заах гэж байна.

ХАР ХАРХАН ХАРЦ

Хар хархан харцанд чинь
Халуун зүрх минь хайлчих гээд байна.
Хайртай дуртай үгсээн би
Хашиж дийлэхгүй хэлчих гээд байна.

Дх: Ирмээд харсан харцаараа
Итгэсэн сэтгэлээ өгье хоёулаа
Инээд баярын хорвоодоо
Ивээж сүжирч явъя даа хоёулаа

Бор борхон харцанд чинь
Болохгүй л  хайр минь буцалчих гээд байна.
Бодсон санасан үнэнээ би
Бусдаас нуулгүй ярьчих гээд байна

ДХ: Уяраад харсан харцаараа
Учирсан заяагаа холбоё хоёулаа
Уйлж дуулах орчлондоо
Ухаарч хайрлаж амьдрая даа хоёулаа

Эрх  эмзэг харцаараа
Эгцхэн тулаад харъя даа бие биенээ
Эргээд дахиад олдохгүй гээд
Энэ хорвоод түшье дээ хэн хэнийгээ

Дх: Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа түшье хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо
Хайраараа аргадаж туулъя хоёулаа

Уяраад харсан харцаараа
Учирсан заяагаа холбоё хоёулаа
Уйлж дуулах орчлондоо
Ухаарч хайрлаж амьдрая даа хоёулаа

Инээд баярын хорвоодоо
Ивээж сүжирч явъя  даа хоёулаа

Нийтэлсэн: З. Отгончимэг

Дуу заах цаг - Хар хархан харц  
Үзсэн: 22572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.4.xxx] 2018-09-05 10:05
Үнэхээр сайхан дуу юм аа. Гоё дуулсан байна.
202.131.233.xxx [202.131.233.xxx] 2014-03-06 15:58
Жавхлан, Эрдэнэчимэг ёстой бие биенээ олсон хосууд шүү, жаргалтай, өнөр өтгөн урт удаан сайхан амьдраарай. Эхнэр нь ухаантай дөлгөөн сайхан Монгол эмэгтэй байна. Аз жаргал сайн сайхныг хүсье.
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2014-01-18 20:57
гоё дуу байна
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-16 09:30
Сайхан дуу юм аа
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-01-03 10:54
үнэхээр гоё дуу байна
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-12-17 17:01
ene udriin mend hurgie mongoliin undesnii radoigiin niit hamt olond radiogiin javhlan gaviyat unenheer saihan duulj amidruuldag zaluu shu ingeed net.d tavij bga n mash sn bn bainga ingej shine duu zaaj bgrarai duug helj bichuulj bga hun n ymr saihan helj ugdug hun be bayarlalaa t nartaa amjilt husie saihan duug sain duuchin duulsan bn sain zaaj gargatstai tod helj ugsun bn unenheer mongolin radio mundag shu
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2013-11-28 21:12
йыбө
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2013-11-20 17:06
Сайхан дуу байна. Сайхан дуулсан байна.
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2013-11-07 17:03
яг үнэн Монгол зохиолчоор нь нэрлэхийн буруу алга Жавхлан ягаад эх орондоо хайртай хэрнээ хөгжмийн зохиолчыг үл хүндэлсэн юм бол том хүн соёлтой баймаар сан

202.179.10.xxx [202.179.10.xxx] 2013-11-07 10:12
Монгол хөгжмийг нь хийсэн бол мөнхжаргал болохоор улаантугаар цоллох хэрэг юу байна. Жавхлан бол зөвхөн төслийн хүрээнд улаантугын аяаар дуулсан тэгвэл эх орон гэр цээрээ дэлддэг хүний хувиар яагаад монгол зохиолчоос нь эрх авч дуулж болохгүй гэр

202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-10-29 16:42
Энэ дууны аяыг сонсоход хөгжмийн зохиолч Мөнжаргалын өнгө аяс харагдаж бнаа. Юун өвөр монголын Улаан туг гэж
Degi Deegii [122.201.21.xxx] 2013-10-18 10:37
го
Degi Deegii [122.201.21.xxx] 2013-10-18 10:34
үнэхээр гоё дуу байна
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-10-17 15:58
Дуу 2 хөгжмийн зохиолчтой юм байна. Монгол улсын хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын нэрийг нэмж тавих хэрэгтэй. Өвөр монгол ганцхан Улаантугийн нэрээр явэан шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй