Шууд Chart

Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ

2016-10-10 12:32:49

Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн гран при тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Д.Алтансүх нар зодоглосон бөгөөд эрэгтэйчүүдийн 66 кг жинд хүч үзсэн Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёр дахь барилдаанаа Азербайжаны бөхтэй хийж ялсан бол мөнгөн медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт Японы тамирчин Кенго Такаичтэй өрсөлдсөн ч ялагдав. Ийнхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны С.Нуриллаевыг юүко үнэлгээгээр ялсан юм.

Эрэгтэйчүүдийн 60 кг жинд хүч үзсэн ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин эхний тойрогтоо Казахстаны бөхийг ялсан ч Словен, Узбекистаны бөхөд ялагдсанаар тавдугаар байр эзэллээ.

Тэмцээнд 15 орны 139 жүдоч өрсөлдсөн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй