
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг жингийн тамирчдын чансааг танилцуулъя. Олимпод оролцсон, медаль хүртсэн тамирчдын амралт дуусаагүй байгаа тул өнгөрсөн хоёр тэмцээнд дараах жүдочид оролцоогүй. Тиймээс энэхүү ранк олимпийн дараа шинэчлэгдсэн тэр хэвээр байна.
Гэхдээ тун удахгүй олимпийн амралт дуусаж шилдгүүд хуваарийн дагуух тэмцээнд оролцох учир тус чансаа өөр болох нь мэдээж.
Ямартай ч одоогоор 60 кг жингийн тэргүүн бөхөөр БНСУ-ын тамирчин Ким Вон Жин 2310 оноогоор тэргүүлж байгаа бол манай жүдочдоос гавьяат тамирчин Д.Амартүвшин тав, Г.Болдбаатар ес, ОУХМ Ц.Цогтбаатар 22, Г.Хэрлэн 33 дугаар байрт жагсаж байна.
Д.Амартүвшин чансаагаараа тавдугаарт бичигдэж байна | ||
Үзсэн: 978 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.