Шууд Chart

Х.Цагаанбаатар тэргүүтэй жүдочид Дорноговийн жүдочидтой нээлттэй бэлтгэл хийв

2016-10-11 10:35:34

Монголын жүдо бөхийн холбоо, Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтарч, "Хамтын хүч амжилт" жүдо бөхийн нээлттэй бэлтгэлийг зохион байгууллаа. Энэхүү бэлтгэлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Монголын пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Цагаанбаатар, паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, ОУХМ Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар, жиү жицү бөхийн дэлхийн гурван удаагийн аварга О.Болд-Эрдэнэ нар оролцсон юм.

Дорноговь аймагт жүдо бөхийн дугуйлан хичээллээд хагас жилийн нүүр үзэж буй. Тэгвэл тив дэлхийд алдраа мандуулж, мөрөө тамгалсан шилдгүүд өсвөрийн тамирчдад арга техник, ур чадвараасаа зааж сургасан байна. 

Энэ үеэр Х.Цагаанбаатар Монголын жүдо бөхийн нэрийн өмнөөс "Адидас" брэндийн гурван сая төгрөг бүхий 20 кимоног бэлэглэхдээ “Энэхүү заалнаас тив дэлхийн олон шилдэг тамирчин гарахыг ерөөе” гэсэн юм.

Өдөрлөгийн төгсгөлд жүдогийн баг Аймгийн биеийн тамир, спортын газрын баг сагсан бөмбөгөөр өрсөлдөж, Х.Цагаанбаатар ахлагчтай баг 21:18-аар ялалт байгуулав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Цагаанбаатар тэргүүтэй жүдочид Дорноговийн жүдочидтой нээлттэй бэлтгэл хийв   
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй