Шууд Chart

Н.Золбоо төрийн дууллаа эгшиглүүлэв

2016-10-11 12:02:57

Чөлөөт бөхийн олон улсын “Pune Mayor’s Cup” тэмцээн Энэтхэг улсад боллоо. Зургаа дахь удаагаа уламжлал болгон зохиогдсон тус тэмцээнд Монгол, АНУ, Гүрж зэрэг 10 орны 400 тамирчин өрсөлдөв.

Тэмцээний эхний өдөр 65 кг жинд Б.Батмагнай мөнгө, 57 кг жинд З.Занабазар, 97 кг жинд Ө.Батзул нар хүрэл медаль хүртсэн билээ.

Тэгвэл сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 125 кг жинд зодоглосон ОУХМ Н.Золбоо алтан медаль зүүж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

“Pune Mayor’s Cup” тэмцээнд дасгалжуулагчаар Ц.Гантөгс, шүүгчээр Д.Раднаа нар оролцов. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Золбоо төрийн дууллаа эгшиглүүлэв   
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй