
Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын шинэчилсэн чансааг гаргалаа. Энэ сарын эхээр Узбекистаны Ташкент хотноо болсон жүдо бөхийн гран при тэмцээнд хүрэл медаль хүртсэн ОУХМ Д.Алтансүх нэг байр урагшилж, дөрөвдүгээрт бичигдсэн бол бусад жүдочдод өөрчлөлт ороогүй байна.
Манай эрэгтэй жүдочдоос 66 кг жингийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг хоёрдугаарт, -100 кг жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 18-д бичигджээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, 57 кг жинд Рио-гийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн, гавьяат тамирчин Д.Сумъяа нар жингээ тэргүүлсээр буй. Тэгвэл Казахстаны нэрийн өмнөөс хүч үзэж Рио-гийн олимпоос хүрэл медаль хүртсэн М.Отгонцэцэг гуравдугаар байрт бичигдэж байна.
Ийнхүү Монголын жүдочид жиндээ хэддүгээр байрт эрэмбэлэгдэж байгааг танилцуулъя.
Эрэгтэй:
60 кг:
- 5.Д.Амартүвшин
- 9.Г.Болдбаатар
- 22. Ц.Цогтбаатар
66 кг:
- 2.Д.Төмөрхүлэг
- 4. Д.Алтансүх
73 кг:
- 9. Г.Одбаяр
- 18 С.Ням-Очир
81 кг:
- 10. Н.Давгасүрэн
- 18. О.Ууганбаатар
90 кг:
- 6. Л.Отгонбаатар
100 кг:
- 18. Н.Түвшинбаяр
+100 кг:
- 14. Б.Тэмүүлэн
Эмэгтэй:
48 кг:
- 1.М.Уранцэцэг
52 кг:
- 18 А.Цолмон
- 19 М.Бундмаа
57 кг:
- 1.Д.Сумъяа
63 кг:
- 12 Ц.Мөнхзаяа
- 13. Ц.Цэрэннадмид
70 кг:
- 16. Ц.Наранжаргал
78 кг:
- 18. П.Лхамдэгд
+78 кг:
- 32. О.Жавзмаа тус тус бичигдэж байна.
М.Уранцэцэг, Д.Сумъяа нар жиндээ тэргүүлж байна | ||
Үзсэн: 1108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.