Шууд Chart

“Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн ажлын хэсгийн уулзалт болов

2016-10-19 14:37:31

“Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр олон нийтийн санхүүгийн суурь  мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2015 оны 10 дугаар сараас Монгол Улсад  хэрэгжүүлж эхэлжээ. Монголбанк, Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх ажлын хэсгийн уулзалт боллоо.  Уулзалтад Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Дэлхийн банкны Санхүүгийн боловсрол хариуцсан олон улсын зөвлөх Шон Манди, Зигфрид Зител болон ажлын хэсгийн гишүүд оролцов.

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр” маш ажилттай хэрэгжиж байгааг дурьдаад цаашид хамтран хийж, хэрэгжүүлэх олон ажил  байгааг онцоллоо.

Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангиудад санхүүгийн мэдлэг олгох хөтөлбөрийг  тусгаснаар улсын  хэмжээнд нийт 1000 гаруй багш  арга зүйн сургалтад хамрагдаж, хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 2 мянга 200 гаруй сурагч “Бизнес судлал” хичээлийг судалж эхлээд байна.  Мөн “Залуу үед санхүүгийн мэдлэг олгох” зорилтын хүрээнд “Хувь хүний санхүү” сэдэвт хичээлийг бүх их, дээд сургуулийн хөтөлбөрт оруулснаар заах арга зүй, гарын авлагыг боловсруулаад байна. Хөтөлбөрийн хүрээнд одоогоор МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран ажиллаж эхэлжээ.

Цаашдаа орон нутгийн иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн  мэдлэгийг дээшлүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын орон нутаг дахь салбаруудтай хамтран ажиллахыг зорьж байна.  Мөн олон нийтэд санхүүгийн мэдлэг олгох цахим хуудсыг нээн ажиллуулах бэлтгэл ажил хангагадаж байгаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Дэлхийн банкны зөвлөхүүд Монгол Улс олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр богино хугацаанд өндөр амжилт гаргасныг онцлоод, цаашид хөтөлбөрийн үргэлжлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн ажлын хэсгийн уулзалт болов   
Үзсэн: 2268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй