Шууд Chart

Олон улсын даатгалын хяналтын байгууллагуудын холбооны ээлжит хурал ирэх сард болно

2016-10-19 14:42:29

Олон улсын даатгалын хяналтын байгууллагуудын холбоо (IAIS)-ны 23 дахь удаагийн жилийн ээлжит хурал 2016 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Парагвай улсын нийслэл Асунсьон хотод болох гэж байна. Хурал “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт-даатгалын салбарын эрсдэлгүй, тогтвортой байдлын хөшүүрэг” сэдвийн хүрээнд болох юм.

Хурлын үеэр олон орны даатгалын хяналт, зохицуулагч байгууллагуудын төлөөлөл даяарчлагдсан болон бүс нутаг дахь даатгалын хөгжил, шинэ санаачилгуудын талаар хэлэлцэж, өөрийн үзэл бодол, туршлагаасаа хуваалцах аж. Олон улсын даатгалын хяналтын байгууллагуудын холбоо нь сайн дурын гишүүнчлэлийн байгууллага бөгөөд 1994 онд байгуулагдаж, одоогоор 140 орчим орны 200 гаруй эрх бүхий зохицуулагч байгууллагуудыг гишүүнчлэлдээ багтааж, тэдгээрийг төлөөлдөг байна.

Монгол Улс энэ холбоонд 2002 онд гишүүнээр элссэн байдаг билээ.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Олон улсын даатгалын хяналтын байгууллагуудын холбооны ээлжит хурал ирэх сард болно   
Үзсэн: 1634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй