Шууд Chart

Булган аймагт 75 хэсгийн хороонд 469 албан хаагч ажиллаж байна

2016-10-19 15:04:29

Булган аймгийн орон нутгийн сонгуульд 75 хэсгийн хороонд 469 албан хаагч ажиллаж байна. Өнөөдрийн 12 цагийн байдлаар ирц 18.6 хувьтай байна гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга мэдээлэв. Тэрбээр 17, 22 цагаас ирцийн мэдээг дахин авна гэж хэллээ.

Булган сумын 303 дугаар санал авах байранд 1463 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Өглөө 9 цагаас санал хураалт эхэлсэн, одоо хэвийн үргэлжилж байна гэж мэдээллээ. 

Өчигдөр буюу 10 дугаар сарын 18-нд тус хэсгийн хорооны 14 иргэнээс зөөврийн хайрцгаар санал авчээ.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Булган аймагт 75 хэсгийн хороонд 469 албан хаагч ажиллаж байна  
Үзсэн: 2146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.94.xxx] 2016-10-19 16:31
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй