Шууд Chart

БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомт энэ сарын 31-нд амарна

2016-10-19 16:46:05

Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан байдаг.

Энэ жил “Монгол бахархлын өдөр” 10 дугаар сарын 31-ний өдөр тохиож буй юм. Тиймээс БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд ажиллахгүй.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомт энэ сарын 31-нд амарна   
Үзсэн: 2142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй