
Д.Нацагдоржийн шагналт зохиолч Доржзовдын Энхболдын алдарт "Паанан", "Соёо", "Миний Нарансолонго" зохиолуудыг нэгтгэсэн ном хэвлэлтээс гарлаа.
“Паанан” зохиолыг АНУ-ын Чикаго хотод амьдарч буй сэтгүүлч Д.Уранзул санаачлан дахин хэвлүүлсэн байна. Тэрбээр "Паанан" зохиолыг уншихыг хүссэн ч эс олсон тул номыг дахин хэвлүүлэх санаачилгыг АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудынхаа дунд өрнүүлжээ.
Д.Уранзул "Яг өнөөдрийн байдлаар 122 ширхэг "Паанан"- г захиалаад байна. Захиалгын тоо өсөх хандлагатай. Захиална гэж урьдчилан мэдэгдээд байгаа хүмүүс өдөр бүр нэмэгдсээр байгааг дуулгахад таатай байна. Анх удаа номын захиалга "толгой мэдээд" эзэнд нь ч дуулгалгүй зохион байгуулах явцдаа "яах бол" гэж сэтгэл түгшиж байсан үе аль хэдийнэ өнгөрчээ. Үнэндээ ийм сайхан өгөөжтэй, үр дүнтэй, сэтгэл баясгаж, урам хайрласан ажил болно гэж бодсонгүй. Гэхдээ миний сайных биш зохиолчийн, зохиолын сайных. Зарим хүн надаас "Чи номын захиалга урьдчилж аваад хэдэн хувийг нь авна биз дээ" гэж асуусан. Хариулт их амархан "Үгүй". Энэ бол миний л чин сэтгэл, зүтгэл. Уран бүтээлчдийг дэмжих цагаан замын минь эхлэл гэж бодож байна“ гэж ярьсан байна.
Өнөөдөр дахин хэвлэлтээс гарч буй "Паанан", "Соёо", "Миний Нарансолонго" зохиолууд тун удахгүй Улаанбаатарын уншигчдад ч мөн ирнэ. Сонирхуулахад, дахин хэвлэлтээс гарч буй номын хавтасны зургийг зохиогчийн дүү нар хөдөө явж авсан байна.
Д.Нарантуяа
"Паанан" хэвлэгдлээ | ||
Үзсэн: 1138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.