Шууд Chart

Улаан-Үдийн бяцхан хүү Трампыг эх орондоо урьжээ

2016-11-13 15:38:48

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трампыг Буриад улсад урьсан хоёрдугаар ангийн хүүгийн бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ. Хүү Ерөнхийлөгчид баяр хүргэхийн зэрэгцээ “Америкчууд Оростой тэмцэлдэхийг хүсч байгаа юу” гэсэн асуултыг Дональд Трампт тавьжээ.

Святогор Бунин гэх 7 настай энэ хүү ОХУ-ын Улаан-Үд хотод амьдардаг бөгөөд таеквондогоор хичээллэж, хөгжмийн дугуйланд суралцдаг ажээ. Мөн англи хэл сурах сонирхолтой юм байна. Святогор Бунин "Би танай улсын охид, хөвгүүдтэй найзлахыг хүсч байгаа ч Америк руу явах зардал их үнэтэй, бас хол учир одоогоор очиж чадахгүй. Тиймээс би таныг Улаан-Үд хотод ирэхийг урьж байна. Бид танд энэ дэлхийн хамгийн цэнгэг Байгаль   нуурыг үзүүлэх болно. Ингээд надад таниас асуух нэг асуулт байна. Яагаад Америкчууд Орос улсыг тойруулаад улс орнуудад цэргээ байршуулаад байгаа юм бэ. Та бүхэн бидэнтэй тэмцэлдэхийг хүээд байгаа юм уу... Харин бид хүсэхгүй байна. Орост чин шударга хүмүүс амьдардаг. Таныг ирээд үзээрэй" гэжээ.

Мөн тэрбээр Дональд Трампт зориулан “Калинка-Малинка” хэмээх дууг балалайк хөгжмөөр тогложээ. Бичлэгийг хүүгийн ээж хийсэн байх магадлалтай гэж үзэж байна. Яах гэж энэ бичлэгийг хийсэн нь оньсого хэвээр үлдэж байгаа ч одоогоор тус бичлэгийг 938 хүн үзээд байна.

Д.Нарантуяа


Улаан-Үдийн бяцхан хүү Трампыг эх орондоо урьжээ  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй