Шууд Chart

Хэвлэл мэдээллийн салбарын “Урлагийн их наадам”-ын шилдгүүдийн түрүүч тодорлоо

2013-10-28 09:00:00

Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын эхний шалгаруулалт өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.

   Тэрээр "Уран уншлага", "Хөгжим", "Язгуур урлаг" гэсэн төрлүүдийн шилдгүүд тодорч өргөмжлөл, мөнгөн шагналын батламж, эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолтонд оролцох эрхийн эзэд болцгоосон юм. Өчигдөр зохион байгуулагдсан төрлүүдийг шалгаруулсан зохион байгуулагчдын бүрэлдэхүүнд шүүгчдээр, Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн, Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын урын сангийн эрхлэгч, ”Монгол Хөөмэй” холбооны тэргүүн А.Цэдэн-Иш, Монгол Улсын Гавъяат Жүжигчин, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран сайхны удирдагч А.Дашпэлжээ нар ажилласан бол зөвлөх, ерөнхий найруулагчаар Монгол улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, ОХУ-ын Буриад Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, СУИС-ын хүндэт профессор Д.Ухнаа ажилласан юм. 

   Ерөнхий зохион байгуулагчаар нь “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, "MGL MEDIA GROUP", санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, Дэмжигч байгууллагаар "Дархан нэхий" ХК, "Нийслэлийн Улаанбаатар чуулга", "Мөнгөн ганзай" ХХК нар ажиллаж буй урлагийн их наадмын өнөөдрийн шилдгүүдээр

Уран уншлагын төрөлд:
1-р байранд “ETV” телевизийн нэвтрүүлэгч, редактор Я.Болорчимэг.
2-р байранд “Айст Монголиа” телевизийн уран бүтээл эрхэлсэн орлогч захирал Т.Байгальмаа.
3-р байранд МҮОНЧөлөөт, Шинэ Монгол радиогийн нэвтрүүлэгч А.Алтанхүү, Тусгай байранд “Хэнтийн мэдээ сонин”-ы сэтгүүлч Д.Бат-Эрдэнэ.

 photo IMGM6777_zps3d947c16.jpg

 photo IMGM6766_zps4dcf9750.jpg

 Хөгжмийн төрөлд:
1-р байранд “Соён гэгээрүүлэгч” телевизийн хөтлөгч, сэтгүүлч М.Амаржаргал.
2-р байранд “Хэнтийн мэдээ сонин”-ы түгээгч Д.Одгэрэл.
3-р байранд “Өнөөдрийн ялалт сонин”-ы хэвлэлийн эх бэлтгэгч Х.Данзанравжаа.
Тусгай байранд “Айст Монголиа” телевизийн орос хэл дээрхи хөтөлбөрийн хөтлөгч Э.Мөнхбаяр.

 photo IMGM6912_zps6f5859bd.jpg

 photo IMGM6910_zpse21f7f48.jpg

Язгуур урлагийн төрөлд:
1-р байранд “Соён гэгээрүүлэгч” телевизийн хөтлөгч, сэтгүүлч М.Амаржаргал.
2-р байранд “Хэнтийн мэдээ сонин”-ы “Хамтлаг”
3-р байранд “Улс төрийн тойм сонин”ы сэтгүүлч Л.Баатархүү.
Тусгай байранд “Монголын үнэн сонин”-ы “Хамтлаг”
Тусгай байранд “Өнөөдрийн ялалт сонин”-ы хэвлэлийн эх бэлтгэгч Х.Данзанравжаа.
Тусгай байранд “ТВ9” телевизийн нэвтрүүлэгч, редактор Гантуяа нар тодорчээ.

 photo IMGM7027_zps5f0d79c3.jpg

 photo IMGM7026_zps9dc92da2.jpg

   Өнөөдөр "Дуу", "Бүжиг", "Багийн мэндчилгээ" гэсэн төрлүүдийн шалгаруулалт зохион байгуулагдах бөгөөд эцсийн шалгаруулалт, Шагнал гардуулах ёслолын ажиллагаа, Гала тоглолт маргааш буюу 10-р сарын 28-ний 19:00-н цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болох билээ. Гала тоглолтонд урилгаар МУСГЗ Ш.Гүрбазар, Хурд хамтлаг, МУГЖ Т.Ариунаа, Поп дива С.Наран, МУСТА Б.Чинбат, Sweetymotion хамтлаг, Uvertura хамтлаг, ҮДБЭЧ-ын морин хуурч, уртын дуучид оролцох юм.

 

 photo IMGM7011_zps8f03ab4e.jpg

 

 

 photo IMGM7007_zps970f57b5.jpg

 

 

 photo IMGM7003_zpsbf94b2fc.jpg

 

 

 photo IMGM7002_zps8842f7f9.jpg

 

 

 photo IMGM6999_zps2e0be1a9.jpg

 

 

 photo IMGM6993_zpsf0a853d3.jpg

 

 

 photo IMGM6989_zpsf1e697f8.jpg

 

 

 photo IMGM6980_zps7a76796f.jpg

 

 

 photo IMGM6974_zps46e3df18.jpg

 

 

 photo IMGM6959_zpsfebdc3a9.jpg

 

 

 photo IMGM6953_zps45e8e18d.jpg

 

 

 photo IMGM6948_zps49bf98af.jpg

 

 

 photo IMGM6938_zpsb09b5a95.jpg

 

 

 photo IMGM6925_zps1988e946.jpg

 

 

 photo IMGM6922_zps21a72117.jpg

 

 

 photo IMGM6901_zpsecc482e3.jpg

 

 

 photo IMGM6899_zps3ef31c39.jpg

 

 

 photo IMGM6890_zps4c520f4a.jpg

 

 

 photo IMGM6886_zpsc5aa5f23.jpg

 

 

 photo IMGM6876_zps1d6ed629.jpg

 

 

 photo IMGM6863_zps3d6ea16f.jpg

 

 

 photo IMGM6859_zpseacf781f.jpg

 

 

 photo IMGM6854_zpse8af5a9b.jpg

 

 

 photo IMGM6844_zps430eacea.jpg

 

 

 photo IMGM6840_zps4eaa14bb.jpg

 

 

 photo IMGM6824_zps5b9a191d.jpg

 

 

 photo IMGM6821_zps92003464.jpg

 

 

 photo IMGM6815_zps243ecca4.jpg

 

 

 photo IMGM6803_zpsf622a0a2.jpg

 

 

 photo IMGM6799_zpsd93b70d8.jpg

 

 

 photo IMGM6789_zps151691be.jpg

 

 

 photo IMGM6767_zpscf3b8666.jpg

 

 

 photo IMGM6753_zpsba61aec6.jpg

 

 

 photo IMGM6749_zps63fd7485.jpg

 

 

 photo IMGM6742_zps61cfca28.jpg

 

 

 photo IMGM6737_zpsb6b4e4d9.jpg

 

 

 photo IMGM6718_zpsbc030950.jpg

 

 

 photo IMGM6713_zpsabea94ce.jpg

 

 

 photo IMGM6706_zps25d13e75.jpg

 

 

 photo IMGM6697_zps59ca22b8.jpg

 

 

 photo IMGM6695_zps656074e2.jpg

 

 

 photo IMGM6687_zps3130708f.jpg

 

 

 photo IMGM6685_zpsc3e1ee17.jpg

 

 

 photo IMGM6680_zps1c2ab504.jpg

 

 

 photo IMGM6674_zpsf8e461d6.jpg

 

 

 photo IMGM6656_zps37006d90.jpg

 

 

 photo IMGM6652_zps0f0b542d.jpg

 

 

 photo IMGM6648_zpsf279065e.jpg

 

 

 photo IMGM6640_zpsa0219e9c.jpg

 


Хэвлэл мэдээллийн салбарын “Урлагийн их наадам”-ын шилдгүүдийн түрүүч тодорлоо  
Үзсэн: 2075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй