
“Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Мишээл групп” ХХК-иас “Food and beverage 2013” хоолны анхдугаар үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ.
Үзэсгэлэн худалдааг Монголын тогооч нарын холбоо, Хоол үйлдвэрлэлийн хөгжлийн төв, мэргэжлийн бартендерын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэхүү үзэсгэлэн нь хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага хувь хүмүүсийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд хүнсний эрүүл ахуй аюулгүй байдлын талаар мэдлэг өгөх зорилготой. Үзэсгэлэнгийн үеэр аварга тогооч болон шилдэг бартендерийг шалгаруулах бөгөөд нийт үзэгч, сонирхогчдын дунд “Хэн хамгийн их “хот дог” идэх вэ” тэмцээнийг зохион байгуулах юм.
Мөн Монгол Улсын шилдэг бартендер шалгаруулах, хоолны шоу, сургалт семнар хийх зэрэг сонирхолтой үзүүлбэрүүдийг зохион байгуулагчдын зүгээс бэлдээд байгаа юм байна.
Харин үзэсгэлэнд оролцогч рестораны хоолыг сонирхосон хэн ч 3000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм. Тус үзэсгэлэн ирэх сарын 1-3-нд “Мишээл экспо” төвд болно.
“Food and beverage 2013” хоолны анхдугаар үзэсгэлэн зохион байгуулагдана | ||
Үзсэн: 1431 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.