Шууд Chart

Болор зургийн үзэсгэлэн нээгдэнэ

2013-10-31 09:24:22

“Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаны дарга Г.Эрдэнэтуяа, “Моннип фото” компанийн дэд захирал, гэрэл зурагчин С.Бадамханд нарын хамтарсан “Ертөнцийн өнгө”  үзэсгэлэн ирэх сарын нэгэнд нээлтээ хийнэ.

  Өмнө нь “Таван өнгө”,  “Амьдралын өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан эмэгтэй гэрэл зурагчдын дуранд "Ертөнцийн өнгө" хэрхэн буусныг "Blue moon" арт галерейд очиж сонирхоорой. Орчин үеийн техникийн дэвшлээр бус хар цагаан хальснаас зургийг хэрхэн буулгадаг байсныг харуулах “Ертөнцийн өнгө” үзэсгэлэнгийн өөр нэг онцлог нь бүтээлүүдийг цаасан дээр бус, модон дээр хэвлэсэн явдал юм. Модон дээр буулгасан бүтээлийг  “болор зураг” гэдэг бөгөөд үзэсгэлэнд нийт 60 гаруй бүтээл тавигдах аж. 

Болор зургийн үзэсгэлэн нээгдэнэ  
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй