
“Хөлтрөг” уран сайхны киноны нээлт ирэх сарын 8-нд Тэнгис, Өргөө 1, 2 кино театрт болно.
Уг киног SB picture, Lodic film хамтран бүтээжээ. Киноны найруулагчаар МУСТА С.Болд-Эрдэнэ, зохиолч МУСТА С.Болормаа, ерөнхий зураглаачаар Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор Б.Эрдэнэбат, Т.Түмэнхүү, зургийн даргаар МУСТА Н.Батбилэг нар ажиллажээ. Энэхүү киноны үзэгчдэдээ хүргэж буй гол санаа нь эх үрийн хайр, хүүхэд гэдэг бурханаас өгсөн бэлэг юм, Энэ бэлгийг хайрлах нь эрхэм чухал зүйл гэдгийг харуулжээ. Мөн өсвөр насны охид хөвгүүдийн үерхэл, нөхөрлөл, хайр дурлалаас үүдэн гарах алдаа оноог Замилангийн өөрийн хийсэн үйлийн үрээ амсаж байгаагаар нэг өдөр шөнийн дотор киноны үйл явдал өрнөж байгаагаар харуулдаг. Киноны гол дүр Даваагийн дүрд МУСТА Н.Ялалт, Замилангийн дүрд жүжигчин О.Долгор болон Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ж.Оюундарь, МУСТА С.Болормаа, жүжигчин Р.Баттогтох, О.Мөнхсоёл, Н.Ирмүүн, Б.Бат-Эрдэнэ нар тогложээ.

"Хөлтрөг" үйлийн үрийг өгүүлнэ | ||
Үзсэн: 1302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.