
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Су Нюунт У-г өчигдөр хүлээн авч уулзсан байна. Уулзалтад хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах саналуудын талаар санал бодлоо хуваалцжээ.
“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амд хүрч үйлчлэх, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой юм.
Төслийн хүрээнд Хатгал тосгоны эрүүл мэндийн төвд шаардлагатай зөөврийн ЭКГ, ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблет гэх мэт олон тоног төхөөрөмжийг нийлүүлж, эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглах талаарх сургалтуудыг зохион байгуулж ажиллах юм байна.
Хатгал тосгонд эрүүл мэндийн төсөл хэрэгжинэ | ||
Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.