Шууд Chart

Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу “захидалд” дарагдаж байв

2013-11-13 14:09:45

Дууны хаан Л.Дагвадоржийн гэгээн дурсгалд зориулсан “Дуу дууны сайхныг дуулаач, ТА” тоглолт энэ сарын 27-нд UB Паласын концертын их танхимд болно. Тоглолтыг “Монгол гүүшийн чуулган” санаачилж, Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гийн ивээн тэтгэлэг, дэмжлэгээр зохион байгуулж байна. 

Л.Дагвадорж нь “Үйлсийн сайхан Улаанбаатар” , “Хүж дэлхий амгалан байг”, “Эр хүн”, “Бүүвэйл хорвоо”, “Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу”, “Цэрэг эрийн гэргийн дуу” , “Унаган хайр”, “Саальчин бүсгүй” гэх мэт  олон сайхан дууны шүлэг бичсэн билээ.

 “Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу” гарахад “Цэргүүдийг уруу татсан, гэр орны нь санагалзуулсан дуу байна” гэж нэг генерал шүүмжилсэн гэдэг. 1979 онд “Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу” гараад удаагүй байхад “Цэрэг эрийн гэргийн дуу” гарчээ.  Тухайн үед Монголын радиогийн хүсэлтийн хариу нэвтрүүлгийн хамгийн их захидал авдаг дуу байсан байна. 
 


Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу “захидалд” дарагдаж байв   
Үзсэн: 3408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2019-05-16 23:40
20-р зууны гайхамшигтай бүтээлийн нэг дээ
Зураач [94.13.20.xxx] 2016-12-29 07:39
Дуучин Энхбат агсан л амьлуулсан ш дээ!

Бидэнтэй нэгдээрэй