
Татварын Ерөнхий газар энэ жил улсын төсөвт нэг их наяд 906 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөжээ. Татвар төлөгчдийнхөө тусламжтайгаар үүргээ давуулан биелүүлэх боломж бүрдээд байна гэж Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг онцолж байна.
Төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ ийнхүү нэмэгдсэн нь аж ахуйн нэгж байгууллага улс, орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, хуулиа чандлан биелүүлж байгаагийн илрэл. Сүүлийн жилд аж ахуйн нэгж байгууллагууд татвараа хугацаанд нь төлөхийг эрмэлздэг болсныг тэрбээр мөн нэмж хэллээ.
ТЕГ улсын төсөвт нэг их наяд 906 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөжээ | ||
Үзсэн: 1434 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.