
ЗХУ задарсны дараа буюу 1992 оны тавдугаар сарын 23-ны өдөр Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын стратегийн довтолгооны зэвсэглэлийг бууруулах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Анх 1991 оны долоодугаар сарын 31-нд ЗХУ, АНУ-ын хооронд стратегийн довтолгооны зэвсгийг хорогдуулах, хязгаарлах тухай гэрээг Москва хотод байгуулжээ.
Энэ гэрээг Оросууд “СНВ 1” гэж нэрлэсэн юм. ЗХУ-ын талаас Михаил Горбачев, АНУ-ын талаас Жорж Буш гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ гэрээ 1994 оны 12 дугаар сарын 5-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Зэвсэг хорогдуулах тухай АНУ, ЗХУ-ын хооронд байгуулсан анхны гэрээ энэ байсан юм.
1992 онд ТУХН-ийн орнуудын стратегийн довтолгооны зэвсэглэлийг бууруулах гэрээнд гарын үсэг зуржээ | ||
Үзсэн: 477 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.