
“Цас цагаан охин” хэмээх энэрэл ухаарлын сайхан дууг хүүхэд ахуй насандаа МУГЖ Э.Бүрнээбаяртай ээж охин болон хамтран дуулж уран бүтээлчийн гараагаа эхлүүлж монгол эх орноороо аялан тоглолтоо хийж явсан авьяаслаг, чадварлаг дуучин Т.Амина. Тэрбээр СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг онц дүнтэй төгсч өдгөө Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин болсон.
Дуучин бүсгүй маань өнгөрөгч гуравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад Улсад зохиогдсон “Белый месяц 2013” олон улсын дуулаачдын уралдаанд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байрын шагналыг хүртэж чадварлаг бас чансаатай уран бүтээлч болохоо харуулсан. Тус дууны тэмцээнд Буриад, Хакасимуж, Халимаг, Якут, Армен, Хаямад, Монгол, Польш, Япон, Солонгос зэрэг 32 орны 60 гаруй дуучид оролцсоноос ийнхүү онцгойрч тэргүүн байр эзэлсэн билээ.
Тэгвэл дуучин бүсгүй маань энэ удаад 25-р телевизээс санаачлан зохион байгуулдаг “Дуэт & Дуэл” нэвтрүүлэгт оролцож байгаа гэнэ. Түүний хамтрагч “Шинэ үе” продакшны залуу жүжигчин А.Энхжин. Ийнхүү дуунд дуртай дуучин монгол түмний хайр хүндлэлийг хүүхэд ахуй наснаасаа хүртэж, уран бүтээлээ туурвисаар яваа түүнд амжилтын дээдийг хүсье.
Т.Амина “Дуэт & Дуэл” нэвтрүүлэгт оролцоно | ||
Үзсэн: 3831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.