
Тэнэгэр говийн тэмээчин бүсгүй, Сайхан хотын хөөрхөн хархүү хоёрын уулзалтын нэвтрүүлгийн продюссераар ажилласан "Таны зүтгэлийн төлөө" ТББ-ын тэргүүн Ш.Батбаяр, найраглалын гол баатар МУ-ын СГЗ, төрийн шагналт зохиолч Долгорын Нямаа, нэвтрүүлгийг санаачлагч СГЗ сэтгүүлч Д.Амбасэлмаа нарын сонирхолтой, дурсамжтай ярилцлагууд тун удахгүй уншигч танд хүрэх гэж байна.
Түүгээр ч зогсохгүй тухайн найраглал төрөх үеийн торгон агшинг түүх болгон үлдээсэн, хаана ч дэлгэгдээгүй гэрэл зургууд, “Сэгс Цагаан Богд” найраглал, аудио болон уншилт хэлбэрээрээ, тэрхүү найраглалын хариу болгон бичсэн Т.Очирхүүгийн "Улаанбаатар минь баяртай" найраглал зэргийг цогцоор нь танд хүргэхээр зэхлээ. Тиймээс эрхэм уншигч, хэрэглэгч та Монголын Үндэсний Олон нийтийн цахим сайт MNB.mn сайтад зочилж, цогц нийтлэл, сурвалжлагыг уншиж, сэтгэл оюунаа мялаагаарай хэмээн урьж байна. Ирэх амралтын өдрүүдийг чинь нандин бөгөөд эрхэм дурсамжаар чимэх MNB.mn сайтын нийтлэл танд таалагдана гэж найдаж байна. Энэхүү нэвтрүүлэг МҮОНТ-ээр удахгүй үзэгч олондоо хүрэх болно.
"Сэгс цагаан Богд" найраглалын гол баатрууд 44 жилийн дараа уулзлаа | ||
Үзсэн: 5306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.