Шууд Chart

Уул уурхайн сөрөг нөлөө буюу "Зохион бичлэг"

2013-11-15 15:53:25

Ашигт малтмал олборлох нь ирээдүйд ямар сөрөг үр дагавар авчирдаг тухай өгүүлсэн "Fine Duplex" студи, “iO records”-ийн хамтран бүтээсэн “Зохион бичлэг” богино хэмжээний кино өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болж байна. .

Шарын голд аж төрөх нэгэн гэр бүлийн амьдралаар төлөөлүүлэн үйл явдал өрнөх бөгөөд бяцхан хүү “Миний ирээдүй” хэмээх зохион бичлэг бичиж суухдаа ээждээ хэрхэн тусалбал дээр бол гэж санаашран, ямар арга зам байгааг хайна. Газрын хэвлийг юу ч үгүй ухаад хаячихсан эзэнгүй карьер дээр хүү очин, том том онгорхой нүхийг бөглөхийг хүсэх аж. Хүмүүс газар эхтэйгээ буруу харьцаж байгааг хараад шигших хүүгийн дүр цааш юу өгүүлэхийг тус киноноос хүлээн авч үзэж болох юм.

   Дашрамд дурдахад, “Зохион бичлэг” киноны гол дүрд Э.Чилүүгэн, О.Бат-Эрдэнэ нар тоглож, ерөнхий найруулагчаар Э.Алтаннаран, продюсерээр О.Хүрэлчулуун, зохиолчоор Б.Баярхүү, зураглаачаар Ж.Гантулга, хөгжмийн зохиолчоор Т.Мөнхтүвшин нарын уран бүтээлчид ажиллажээ. Тэд “Хэдхэн минутад багтаан өргөн утга агуулгыг гаргаж харуулахыг зорьсон бөгөөд залуучуудын экологийн боловсролд бага ч болов хувь нэмэр оруулахад энэ уран бүтээлийн ач холбогдол оршиж байгаа юм” гэсэн юм.


Уул уурхайн сөрөг нөлөө буюу "Зохион бичлэг"   
Үзсэн: 1927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй