
“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид тайзны найм дахь бүтээл болох “Гээсэн хайраа аваарай” шоу драм тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр 11 сарын 20-ноос эхлэн 10 хоног дахин тоглохоор болсон байна. Шоу драм Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19.00 цагаас тоглогдоно.
Тоглолт үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Оросын зохиолч Глобины “Хонгорхон ижий минь” зохиолоос сэдэвлэсэн нэг цагийн хугацаатай жүжгийг тоглох юм. Харин үлдсэн хоёр нь тус бүр 30 минутын хошин шогийн номер гэнэ.
Энэ тоглолтын талаар тус театрын жүжигчин, МУСТА Г.Алтаншагайгаас тодруулахад “Тоглолтын эхлэл маш сонирхолтой болно. Учир нь урьд хэзээ ч, аль ч тоглолтод тавигдаж байгаагүй элементүүдийг бодож олсон юм. Мөн ямар ч тоглолтын үеэр харагдаж байгаагүй сюрпризийг бас бэлдсэн байгаа. Тоглолтын тайз, хувцас гээд бүх зүйл дээр дэвшилтэт технологи ашигласан. Гэрэл аппаратур бас сүүлийн үед залуусыг байлдан дагуулж байгаа лазер шоу гээд энэ бүгдийг хослуулсан шоугаа дахин тоглох болсондоо баяртай байна Нэг л сюрпризийг задлахад яг тайзан дээр Монголын уран сайхны кинонуудын төгсгөлийн хэсгийг өөрчилж энэ кино ингэж төгссөн бол гэсэн уран фантаазыг бий болгож аз жаргалтайгаар төгсгөж байгаа” гэв.
Энэ удаагийн шоу тоглолтод “Мөрөөдлийн теат”-рын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа бөгөөд нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглох аж. Мөн тус шоу драмын ерөнхий найруулагчаар СТА, бүжиг дэглээч Г.Ган-Очир ажиллаж байгаа бол тайз заслыг зураач н.Баярмагнай хийжээ.
“Гээсэн хайраа аваарай” шоу драм үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа | ||
Үзсэн: 1081 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.