Дуунд дуртай дуучин монгол түмний даган дуулдаг олон сайхан хит дуунуудыг бүтээсэн “Анир” дуу бичлэгийн студийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд олон гайхалтай ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд онцолж мэдээлэх нэгэн зүйл нь монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчдийн зөвхөн “ХИТ” дуунууд эгшиглэх “...Өчигдөр Өнөөдөр Маргааш...” супер шоу тоглолт 11 сарын 22-ны өдөр буюу өнөөдөр 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа болно.

Тоглолтод 60 гаруй уран бүтээлчид оролцох бөгөөд “Сэтгэлийн булаг”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Би Монгол эр хүн”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Аавыгаа санахаар”, “Санах тусмаа дуулаарай”, “Босоо хийморьтой эр хүн”, “Бүүвэйл хорвоо”, “Богд хан уул”, “Ижий ээлтэй орчлон”, “Монголжингоо”, “Санах тусам” зэрэг хуучны болон энэ цаг үеийн хит болж буй дан “Анир” студээс төрөн гарсан дуунууд дуулагдах аж. Гурван үеийнхний хит дуунууд 100% амьд эгшиглэх бөгөөд тайз, дэлгэц, гэрэл, хөгжмийн дугаралт, найруулга нь мэргэжлийн өндөр түвшинд байхаар бэлтгэжээ.
Тоглолтын хамтран ажиллагчаар “Төрийн банк”, “Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбоо”, “Монголын хөгжмийн зохиолчдын холбоо”, “Юнипресс” хэвлэлийн үйлдвэр “Эзэн сүлд” хэвлэлийн компани “D-Lights” тайзны гэрэлтүүлэг, “TOTAL MUSIC”, “МИЛЛ” кино компани, “B Sound”, “Шижир алт” компани, “МОТТОО”, “ЭДКС” зэрэг байгууллагууд оролцож байна.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээлэлийг 86683000, 86684000 утсаар холбогдох ба билетийг
1950 үнэгүй хүргэнэ. Мөн билетийн касаар зарагдана.
| Үе үеийн хит дуунууд өнөөдөр эгшиглэнэ | ||
| Үзсэн: 3318 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.