
МУУГЗ найруулагч Ч.Ганхуягт зориулсан бүх оддын нэгдсэн "Баярлалаа" хэмээх тоглолт "Монгол бөхийн өргөө"-нд энэ сарын 27-ны 19:00 цагаас ганцхан удаа тоглогдох гэж байна.
Өөрийн авъяас чадвараараа монгол түмэндээ үнэлэгдэж үндэсний их баяр наадмыг олон жил найруулан ажилласан эрхэм найруулагч МУУГЗ Ч.Ганхуяг нь Солонгос улсад зүрхний мэс засалд яаралтай орох болсон тул түүнийг хайрлаж хүндэтгэдэг, хамтран ажилладаг үе үеийн эрхэм уран бүтээлчид ийнхүү сэтгэлийн дэм хайрлаж нэгдэн тоглохоор болжээ.
Ингээд эрхэм уран бүтээлчдээ эрүүл энхийг хүсэн ерөөж, их урлагийн харгуй зам нь дардан байх болтугай хэмээгээд "Монгол бөхийн өргөө"-нд 11 сарын 27-ны өдөр 19 цагаас ганцхан удаа тоглогдох бүх оддын нэгдсэн "Баярлалаа" тоглолтод нь эрхэм үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж сэтгэлийн дэм хайрлахыг хүсэж байна.
МУУГЗ Ч.Ганхуягт зориулсан бүх оддын нэгдсэн тоглолт болно | ||
Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.