
Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20 жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Энэ жил 20-н жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонин содон гэнэтийн бэлгүүдийг дэлгэж буй тэд маргааш буюу 11 сарын 26-ний 11:00 цагаас УДЭТ-ын дэргэд байрлах “Grandkhaan Irish pub”-д хэвлэлийн хурал зарлажээ.
Хурлын үеэр энэ сарын 29, 30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд тоглогдох 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхийн зэрэгцээ, дэлхийн рок хөгжмийн түүхэнд монголын рок поп урлагийг тунхагласан "Алтан пянз"-аа Америкт хэвлүүлсэний эхний 10 ширхэг нь ирсэн талаар болон баримтат кино, ном, бэлэг дурсгалын зүйлсийг үзэгч фенүүддээ өргөн барьж буй талаараа мэдээлэл хүргэх юм.
Сонирхуулахад, хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчиддээ зориулан “Хурд” хамтлагийнхан ая дуугаар мэндчилэхийн зэрэгцээ гарын бэлэг гардуулж, энэ сарын 29, 30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд тоглогдох 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг сурвалжлах эрхийн мандатны бүртгэлийг авна. Мөн хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдийн дундаас азтай нэг сэтгүүлчийг шалгаруулан 20 жилийн хугацаанд гаргасан бүх цомгуудын цоморлиг болсон "black box"-оо гардуулах гэнэ. Ингээд эрхэм хэвлэл сэтгүүлчид та бүхнийг маргаашын хэвлэлийн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.
“Хурд” хамтлаг хэвлэлийнхэнтэй уулзана | ||
Үзсэн: 1986 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.