Шууд Chart

Дэлхийн хамгийн өндөр хүн гэрлэжээ

2013-11-25 14:54:06

“Гинессийн дээд амжилт” ном анх 1955 онд хэвлэгдэж байсан түүхтэй. Өөрсдийгөө бусдаас илүү өвөрмөц, содон, цор ганц хувь гэж боддог хүмүүс энэхүү номонд ордог уламжлалтай.

Энэхүү уламжлалын дагуу Туркийн иргэн Султан Косен өөрийгөө дэлхий хамгийн өндөр хүнээр тус номонд бүртгүүлж чаджээ. Түүний өндөр 2 метр 51 см болохыг зохион байгуулагчид тогтоож 2009 онд Гиннесийн дээд амжилтаар бүртгэн авсан байна.
Хамгийн сонирхолтой нь Султан Косен саяхан хайртай хүнтэйгээ учирч, өөрийн төрөлх хотдоо хуримаа хийжээ.
 

Дашрамд өгүүлэхэд Султан Косен нь 10 настайгаасаа бага тархины хорт хавдраар өвчилж, үүний улмаас өсөлт нь огцом явагдсан аж. Эмч нар түүний хорт хавдрыг 2008 онд хагалгаа хийж авснаар өсөлт нь зогссон юм. Өнөөдөр тэрээр дэлхийн хамгийн өндөр хүнээр тодорсон хэвээр байна.


Дэлхийн хамгийн өндөр хүн гэрлэжээ  
Үзсэн: 2511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй