Шууд Chart

Одод ягаан машинаар чамирхахыг илүүд үздэг

2013-11-25 16:46:25

“Hollywood”-ын алдар цуутай одод өөрсдийн амьдралын хэв маяг, хувцаслалт, хувийн хаус, унадаг чамин машин зэргээрээ олныг байнга гайхшруулах нь олон. Тухайлбал, эмэгтэй оддоос охидын мөрөөдөл болсон чамин ягаан машинаар гангардаг цөөнгүй одод байдаг аж.

Английн алдарт дуучин загвар өмсөгч Кэти Прайсыг бяцхан ягаан “Ренж Ровер” нь чимдэг бол, Америкийн дуучин, загвар өмсөгч, жүжигчин Парис Хилтонг түүний ягаан “Бэнтли” машин нь, мөн Америкийн нэрт рэп дуучин Ники Минажийг саяхан 400 мянган ам.доллараар худалдаж авсан “Ламборжини Авентадор” машин нь тус тус чимдэг ажээ.
Кэти Прайс өөрийн машинаа 100 мянган ам.доллараар худалдан авсан бөгөөд бол Парис Хилтон “Бэнтли”-гээ 283.500 ам.доллараар худалдан авчээ. Түүнчлэн Парис Хилтон машиныхаа хянах самбарыг алмааз, сваровский шигтгээгээр чимэглэсэн гэнэ.
 

Одод ягаан машинаар чамирхахыг илүүд үздэг  
Үзсэн: 1575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй