
“Хурд” хамтлаг 20 жилийн ойн хэвлэлийн хурлаа УДЭТ-ын дэргэд байрлах “Grandkhaan Irish pub”-д 11:00 цагаас хийнэ. Хуралд оролцсон сэтгүүлчдэд “Хурд” хамтлагийнхан ая дуугаа өргөж, гарын бэлэг гардуулан энэ сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болох ойн хүндэтгэлийн тоглолтыг сурвалжлах эрхийн мандатын бүртгэлийг авах юм байна. Мөн хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдийн дундаас азтан шалгаруулж бүх цомгийн цоморлог болсон “black box”-оо гардуулах гэнэ.
“Хурд” хамтлаг азтай сэтгүүлчийг шалгаруулна | ||
Үзсэн: 837 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.